У нас вы можете посмотреть бесплатно ҮГИЙН САЙХНЫГ ӨӨРТӨӨ ХҮРТЭЭ | ЦУВРАЛ 4 УХААЛАГ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
ҮГИЙН САЙХНЫГ ӨӨРТӨӨ ХҮРТЭЭ~ УХААЛАГ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ УХААЛАГ ЭМЭГТЭЙг амьдралын ханиа болгохыг хүсдэг тухай олон эрчүүд ярих юм, угтаа би тэднийг эхлээд сайтар бодож байж дуугар гэмээр байна. Ухаалаг эмэгтэй шийдвэрийг үргэлж өөрөө гаргадаг, өөрийн хүсэл дээр тулгуурлан хэмжээ хязгаараа тогтоодог. Чи хэзээ ч түүний амьдралын утга учир болохгүй, яагаад гэвэл тэр өөрийнхөө амьдралын гол дүр нь, тэр амьдралаа өөртөө зориулж бүтээдэг. Ухамсар нь хөгжсөн эмэгтэй хэзээ ч манипуляцанд орохгүй, эсвэл сүрдүүлгэнд чинь автахгүй, угаасаа бурууг бусдад тохдоггүй, хариуцлагаа өөрөө үүрээд хүлээгээд сурчихсан эмэгтэй учраас айдсаар хэнд ч, юунд ч хүлэгдэхгүй. Ухаалаг эмэгтэй асуулт асууна, нягтална, маргана, санал нэгдэхгүй байх эрхээ мэднэ, тиймээс ч асуудал тулгарахад шийдвэрлэж бас урагшилж чаддаг. Тэд чамаас ч өмнө амьдраад ирсэн, чамайг орхиод явсан ч амьдрал нь үргэлжилнэ гэдгээ мэддэг. Тиймээс чамаас зөвшөөрөл авахгүй, харин сануулга өгнө гэдэгтэй эвлэр. Ийм эмэгтэйчүүд өөрийг нь чиглүүлэх удирдагчийг хайдаггүй, өрөөсгөл амьдралын нугчааг гэтлэх гэж эцэг шигээ нэгнийг сонгодоггүй, өөрөө аврах ёстой мэт хүүхэд шиг эрийг аргадаж, аврах гэж амьдардаггүй. Зам заагч алтан гадас болох гэж ч хичээдэггүй, заяа заяагаа даагаад зэрэгцэж алхах хамтрагчаа л хайдаг. Ухаалаг эмэгтэй хүчирхийлэлгүй амьдрал бол эдлэх ёстой энгийн нэг эрх болохоос давуу тал, аз завшаан биш гэдгийг мэддэг. Уур, гуниг, баяр баяслыг адилхан л илэрхийлдэг, нуудаггүй, гаргадаг. Яагаад гэвэл айлаа гээд сул дорой болохгүйгээ мэддэг шиг, уурлалаа гээд ухаанаа гээхгүйгээ тэд мэддэг. Сэтгэлийн хөдөлгөөн бүр өөрийн үүрэгтэй, сэрэмжлээд нуугаад байх зүйлгүй тэд бүгд нийлээд өөрийг нь хүн болгож байгааг мэддэг юм, тэгээд л болоо! Ухамсар хөгжсөн эмэгтэй эрх чөлөөтэй, яагаад гэвэл өөрийн эрх чөлөөг олж авах гэж тэр тэмцсэн. Тэр хохирогч биш тэмцэж гарсан ялагч шүү. Тэмцээд гарч чаддаг болохоор нь хүлж уяж, хорих гэж бүү оролд, тэр нэг удаа чадсан дахиад ч чадахыг сана. Ухаалаг эмэгтэй өөрийн үнэ цэнийг гадна төрхтэйгөө холбож ойлгодоггүй, биеийн галбир жингээс өөртөө итгэх итгэл нь шалтгаалдаггүй. Нас, өндөр, жингээр нь дүгнэхээсээ өмнө 2 дахин бодоорой, наад хандлагыг чинь сэтгэлийн хүчирхийлэл гэдгийг мэддэг эмэгтэй шүү хө! Тиймээс эрчүүд минь, амьдралдаа ухаалаг эмэгтэй оруулах тухай амаа нээхээсээ өмнө сайн бодоорой, чи түүнд зориулагдаж бүтээгдсэн хүн мөн эсэхийг чин сэтгэлээсээ өөрөөсөө дахин нэг асуугаарай. Габриэль Гарсиа Маркес ( 1928-2014 ) 1982 оны Нобелийн уран зохиолын шагналын эзэн. Орчуулсан З. Мандухай