• ClipSaver
  • dtub.ru
ClipSaver
Русские видео
  • Смешные видео
  • Приколы
  • Обзоры
  • Новости
  • Тесты
  • Спорт
  • Любовь
  • Музыка
  • Разное
Сейчас в тренде
  • Фейгин лайф
  • Три кота
  • Самвел адамян
  • А4 ютуб
  • скачать бит
  • гитара с нуля
Иностранные видео
  • Funny Babies
  • Funny Sports
  • Funny Animals
  • Funny Pranks
  • Funny Magic
  • Funny Vines
  • Funny Virals
  • Funny K-Pop

Д.ТӨРБАТ ЗУЛЫН ХОРИН ТАВАН өгүүллэг сонсох / oguulleg sonsoh / uguulleg sonsoh скачать в хорошем качестве

Д.ТӨРБАТ ЗУЛЫН ХОРИН ТАВАН өгүүллэг сонсох / oguulleg sonsoh / uguulleg sonsoh 11 месяцев назад

скачать видео

скачать mp3

скачать mp4

поделиться

телефон с камерой

телефон с видео

бесплатно

загрузить,

Не удается загрузить Youtube-плеер. Проверьте блокировку Youtube в вашей сети.
Повторяем попытку...
Д.ТӨРБАТ ЗУЛЫН ХОРИН ТАВАН өгүүллэг сонсох / oguulleg sonsoh / uguulleg sonsoh
  • Поделиться ВК
  • Поделиться в ОК
  •  
  •  


Скачать видео с ютуб по ссылке или смотреть без блокировок на сайте: Д.ТӨРБАТ ЗУЛЫН ХОРИН ТАВАН өгүүллэг сонсох / oguulleg sonsoh / uguulleg sonsoh в качестве 4k

У нас вы можете посмотреть бесплатно Д.ТӨРБАТ ЗУЛЫН ХОРИН ТАВАН өгүүллэг сонсох / oguulleg sonsoh / uguulleg sonsoh или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:

  • Информация по загрузке:

Скачать mp3 с ютуба отдельным файлом. Бесплатный рингтон Д.ТӨРБАТ ЗУЛЫН ХОРИН ТАВАН өгүүллэг сонсох / oguulleg sonsoh / uguulleg sonsoh в формате MP3:


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru



Д.ТӨРБАТ ЗУЛЫН ХОРИН ТАВАН өгүүллэг сонсох / oguulleg sonsoh / uguulleg sonsoh

Мөнөөхөн бужигнаж асан залуус тархан одов. Гэрийн хоймор ханхайж намрын тал шиг уй даан үлдлээ. Би өвлийн идэш төхөөрч өгсөн залуусыг далд орон ортол овоон дээрээс харж суухад цээж эзгүйрэн хоосорч, хэзээ ийм мундаг эр хүн болно доо гэх бяцхан гунигт автана. Миний ийн шүтээн болсон эрст манай хонхорынхон ам муутай байдаг юм. Доогийн дэлдэн Дэрмээн гэж шоволзсон шар залуу харахад хийморлог нэгэн мөн боловч хазаарын солиотой, эмээлийн хэнээтэй гэж шивэр авир хийнэ. Саахалтын Бужаа чавганц хүртэл муулна. Энэ зун ганц хүү нь ганган цагаан эхнэрээ дагуулж ирэхэд шөнөжин хөзөрдөж хонож л дээ, Yүрээр мордохдоо мань эр хөзөрийг нь туучихаж. Хүү нь "Yгүй ээ, би хөзөрөө хурааж аваад л унинд хавчуулсан юм даа" гэхэд хээнцэр эхнэр нь "Миний мөр түшиж ирээд л боссоноо нээг их суниасан юм аа" хэмээвэл "За тэр, тэгэхдээ л унинаас сугалаад ханцуйлчихгүй юу" гэж Бужаа чавганц дор нь нотолжээ. Гэвч дэлдэн Дэрмээний үхрийн гэдэс шувтрах, адууны шатай чихэх сэлт бол нүд ирмэхийн зуурт бүтээх ажил. Ижий хүртэл магтсан билээ. Тэр болгон сонсоогүй магтаал үгэнд цочсон мэт мээм рүү сэрмийтэл харснаа маасайтал инээж, Шоронгийн хадаас болбол ч хоолтойгоо шүү гэж хэлээд ижийд ханги загнуулсан нь бий. Түүнийг дагуулж давхидаг нь Шовго Андыгаа бодвол их юм үзсэн толгой. Дугана усны ар энгэрт байх хуучин төгрөгийн хийдийн тууринаа төвлөсөн бригадын төв дээрх хэдэн шавар тагзыг зүгээр байлгадаггүй эр. "Баяцуулын байшин" хэмээн нэг нүдээр үзэхгүй агаад цоож цуургыг нь суга татаж, цонх хаалгыг нь эвдэж орон туурганы эсгий, эмээлийн мод тэсгээдэггүй юм. Орон шоронд орсон нь ч бий. Гэвч мань эрийн үхрийн дагзан дунд алхаар нэг удаа цохиод нам унагах эрдэм бол хосгүй. Уур савсуулан өвчих, өөхний өнгө царцаагүй байхад мөчлөх сэлт бол гарт нь орчихсон ажил. Мань хоёр манай өвлийн идэш болох хар гунж, сувай хээр гүү, гурван хонийг үдийн хугаст эд бад хийж орхив. Хонь гаргахдаа намайг дуудаж, Хөлийг нь татаж бай... гэсэн боловч би очиж зүрхэлсэнгүй. Бүр амь нь гарсан хойно Өвчүү түшиж бай гэсэн ч би зүрх хүрсэнгүй билээ. Ижий, Миний муу дэнхэр банди зүрх муутай... зүрх муутай... хэмээн намайг өмөөрөхөд Шовго, Муу ч эр бол доо ... гэж хаахалзан шар халзан ирэгний өөх алагласан өвчүүг хэрхийтэл хадахад өөрийн эрхгүй нүд буруулан гэрийн араар орвол, Байг, сүнс нь зайлчихна ... гэж ижий аанай л намайг өмөөрөх сонсдов. Энэ шар халзан ирэг номхон нь дэндсэн мал байсан юм. Хорооны энгэрийн нургисан шар бууцан дээр би бишгүй олон удаа морь болгон унаж, бөх болгон барилдаж өссөн сөн. Ер говийн ганц гэрийн ганц хүүхэд гэдэг амьтан уйдаж гүйцдэг юм. Эл ганцаардлыг мартагнуулан наадаж тоглодог нь мөнөөхөн ирэг сэн. Хээрийн билчээрт ч, хорооны нөмөрт ч чимээгүй хивж хэвтдэг аядуу зөөлөн амьтан сан. Ийн бодоход самсаа шархирч нүд аяндаа чийгтэн шар халзаны хэвтэж асан бууцны хормойг харав. Анхны цас хайлмагтуулан налайж асан хэвтэр нь бүлээнээрээ атал тэр одоо ахиад хэзээ ч тургихгүй, ахиад хэзээ ч майлахгүй болжээ. Түүнийг гэж сэрэлгүй хэвтэж байхад нь ижий, Миний хүү гүйгээрэй, шар халзанаа бариад ир... гэхэд би чавхдан очоод хүзүүдэж авсан юм. Хөөрхий минь, өнөө л сурсан зангаараа ноолж ноцолдох нь гэж бодсон бололтой чимээгүй босож дуулгавартай явсаар Шовгын чанга гарт орж билээ. Шовгын бүдүүн бахим сарвуу суга цавиных нь үсгүй арьснаас яз атган дээш нь харуулахад "энэ чинь юу болж байна аа" гэх мэт над руу харж билээ. Гэвч тэр нүд надаас үл салах аж. Миний хүү, гэдэс хийх түмпэн аваад ир... гэхэд гарсангүй. Ижий өөрөө орж ирэн гэдэс гарчихаад байхад чинь чи яачихав аа хэмээн уцаарлангуй хэлэхэд нь нүдгүй мээм намайг өмөөрөн, Нялх амьтанд улай үзүүлж яах нь вэ? гэлээ. Мээм хариу хэлсэнгүй гуулин түмпэнгээ гялалзтал арчаад сэвхийтэл гарч одов, Нүдгүй мээм хөнжил дороос буурал толгойгоо цухуйлган, Миний банди үзэм ид ... хэмээн модон тагштай үзэм дөхүүлэв. Энэ бол нүдгүй намайг ихэд хүндэлж буй хэрэг болой. Нас ная гарсан тэрээр намайг мэдээ ороход л нүдгүй нэгэн байсан агаад харин "ам барих ач"хэмээн намайг өхөөрдөж, надаар нүд хийж айл хунараар ордог байж билээ. Сүүлийн: хэдэн жил сүрхий дор орж хэвтэрийн хүн болжээ. Ижий өглөө сэрэхэд нь аяга үзэм хийж дэрэн доогуур нь шургуулах агаад үзэм, маани хоёроо хүлхэж өдрийг барна. Хааяа би үзэмнээс нь сэмхэн хулуух нь бий. Гэрийн зүүн орон дээр хэвтэж буй нүдгүй мээмийн хучлага дээр оройн нар тусаагүй байхад үзэм дуусвал хулгай илэрдэг билээ. Баригдлаа гээд юу гавих вэ? Ижий минь хойморын хүрэн авдар өөд мөлхөн нүдгүй мээмийн аягыг дүүргэснээ надад атгыг өгчихөөд

Comments

Контактный email для правообладателей: [email protected] © 2017 - 2025

Отказ от ответственности - Disclaimer Правообладателям - DMCA Условия использования сайта - TOS



Карта сайта 1 Карта сайта 2 Карта сайта 3 Карта сайта 4 Карта сайта 5