У нас вы можете посмотреть бесплатно Атаархал гэж юу вэ? Ажиглах арга зам или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Атаархал бол сөрөг бодол, мэдрэмж юм. Атаархал цагаан гэж байхгүй. Атаархах мэдрэмж сэтгэлд орж ирэх үед таны мэдрэмж шууд доош орно. Өөрийнхөө атаархалтай ир ажиллах хэрэгтэй. Өдрийн туршид нэг асуултад анхаарлаа хандуулах:" Би одоо хүнд атаархаж байна уу аль эсвэл би өмнөөс нь баярлаж байна уу? Атаархлыг 7 чиглэлээр өөр дээрээ ажиглаж болно. / мөн нэмж болно/ 🔹1. Гаднах байдал. Би өөр хүмүүсийн гаднах дүр төрхийг өөртөө хүсэхгүйгээр бахархах аль эсвэл та атаархаж ийм дүр төрхийг өөртөө хүсэж байна уу? Өмссөн хувцас, нүүр царай, бие хаа.. гадна байдлыг нь өөртөө хүсэх . Бодох тусам уур хүрэх, хямрах, сэтгэл тавгүйтэх. Тэр зүйлийг нь өөртөө авахгүй бол би доогуур юм шиг... энэ бол атаархлын нэг хэлбэр юм. Доош хийж муулах нь шүүмжлэл юм. Энэ талаар өмнө нь бичсэн. Атаархах мөн бахархах нь хоёр өөр хэлбэлзлийн түвшин юм. Бахархаж, баярлах нь та ийм зүйл боломжтой , ийм сайхан нүд , хөмсөг байдаг гэж баярлах. Нэг нь сөрөг , нэг нь эерэг. Аль дээр төвлөрөхийг , таны нүд юу хараад, юу бодоод байна та тийм л болж байна гэсэн үг. 🔹2. Өөр хүмүүсийн ур чадвар, дадал Би өөр хүмүүсийн чадвар , дадлыг олоод бахархаж байна уу? Аль эсвэл атаархаад үүнийг ч гэсэн өөртөө хүсэж байна уу? 🔹3. Өөр хүмүүсийн урам зориг Би хэн нэгнийг хараад жишээ нь яаж энэ хүн амжуулдаг юм бол гэж бодох үедээ би ч гэсэн үүнийг өөртөө хүсэж атаархаж байна. Аль эсвэл миний ертөнцөд ийм гайхалтай хүн байдгийг биширч тэр хүнээс сурах боломжид баярлана. 🔹4.Харилцаа Би өөр хүмүүсийн харилцааг харах үедээ, үүнийг өөртөө хүсэхгүйгээр баярладаг уу? Би яг ийм сайхан харилцаа өөртөө маш их хүсэж байна өөр хүмүүсийн ийм харилцаа, ойлголцол нь намайг баярлуулдаггүй, атаархаж эхэлдэг үү? 🔹5. Ухаан болон өрөвч сэтгэл Би бусад хүмүүс шиг ухаан , өрөвч сэтгэлтэй байхыг өөртөө хүсээд атаархдаг уу? Аль эсвэл би тийм хүмүүсийг эргэн тойрондоо олж хараад баярладаг уу? 🔹6. Зуршил болон зан төлөв Би яг үүнийг өөртөө их хүсэж атаархдаг бол жишээ нь хэн нэгэн өдөр бүр нэг цаг йога хийдэгт атаархдаг бол? Аль эсвэл миний энэ орон зайд ийм гайхамшигтай хүн байдаг мөн би тэр хүнээс сурах боломжтой гэж баярладаг бол? 🔹7. Үр дүн Би бусад хүмүүсийн үр дүнд нь баярладаг аль эсвэл би сэтгэлийн хувьд би атаархаж, үнэн голоосоо дотор муухайрах , яагаад надад ийм зүйл байхгүй вэ гэж өөрөөсөө асуугаад л их, бага хэмжээгээр атаархаж хямардаг уу? Нэг бол та баярлана, нэг бол та атаархана. Атаархах сэтгэлтэйгээ ажиллахын тулд энэ 7 чиглэлээр өөрийгөө өдөр бүр цэгнэж, дүгнэж үзэж байх. 10 оноогоор өөрийгөө дүгнэх. 10 нь би чадсан, би үүнийг өөртөө хүсэхгүйгээр өөр хүний төлөө баярласан 1 тоо бол та атаархалдаа автсан. Атаархлын нүд, бодол, сэтгэл хэвшил болсон бол гарах нь мөн маш хэцүү юм. Атаархлаас салах үед амар амгалан таныг дагах юм. Атаархаж байгаа сэтгэлээ ажиглах үед, тэмдэглэх үед та гарах боломжтой болно. Х. Айгул - сургагч багш, коуч, арт-терапист, ментор коуч. ************************************************************** Канал #Хайр. Итгэл . Мөрөөдөл. - дараах чиглэлээр сургалт, зөвлөгөө явуулна : #хувь_хүний_хөгжил #бодол_мэдрэмж_итгэл_үнэмшил #эерэг_сэтгэлгээ #сөрөг_мэдрэмж #урам_зориг #хүсэл_мөрөөдөл_зорилго *************************************************************** Нүүр хуудас Facebook / sak.aigul Facebook page / aigul-khausak- Facebook group 1663307440627161/ / 145444879424378 #Айгул_Хаусак #арткоуч #лайфкоуч #сургагч_багш #арт_терапевт #Aigul_Khausak