У нас вы можете посмотреть бесплатно Христийн сүмийн дуу “Бурханд итгэдэг ч үнэнийг хүлээн авдаггүй бол үл итгэгч юм” или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Христийн сүмийн дуу “Бурханд итгэдэг ч үнэнийг хүлээн авдаггүй бол үл итгэгч юм” I Зарим хүн үнэнийг хайрладаггүй, шүүлтийг бүр ч хайрладаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялгийг хайрладаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх эрх мэдэлтэй урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн авсан хэдий ч хагас дутуу л итгэж, зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулж чаддаггүй; тэд амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах үг хэлдэг ч харц нь агуу пастор, багш нар дээр тогтоод, Христийг зэрвэс ч хардаггүй. Тэдний оюун ухаан нь алдар нэр, ашиг хонжоо, алдар сууны талаарх бодлоор дүүрэн байдаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. II Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрэв Бурхан ийм хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний үзэл бодолд үл итгэл холилдсон байдаг; үл итгэхээсээ илүүтэй тэд бол зүгээр л учирлаад нэмэргүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэлдэг, Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй. Тэд зүгээр л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм. Үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. III Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Нэгэнт чи үнэний замыг сонгосон болохоор өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлтэй, гуйвамтгай бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцийн, эсвэл хэн нэг хүний Бурхан биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд чин үнэнч, итгэмжит бүх хүний Бурхан гэдгийг чи ойлгох ёстой. “Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс Жич: Энэ сувгийн бүх видеог үнэ төлбөргүй үзэх боломжтой. Урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр Төгс Хүчит Бурханы Чуулганы YouTube сувгийн аливаа видеог байршуулж, өөрчилж, мушгин гуйвуулж, эш татахыг аливаа хувь хүн эсвэл бүлэгт хатуу хориглоно. Эдгээр нөхцөлийг ямар нэг байдлаар зөрчсөн тохиолдолд Төгс Хүчит Бурханы Чуулган хууль ёсны бүх арга хэмжээг авах эрхтэй. Олон нийтэд түгээх хүсэлт байгаа бол бидэнтэй эхлээд холбоо барина уу.