У нас вы можете посмотреть бесплатно Сэтгэл минь чиний анд С.Батсүх,Б.Бат-энэрэл,Ө.Бохьшарга Setgel mini chinii and S.Batsuh или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Сэтгэл минь чиний анд Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, Ардын жүжигчин С.Батсүх Бяцхан дуучин Бат-Энэрэл Ардын жүжигчин С.Батсүх Ятгачин Дуучин Ө.Бохьшарга Гэрэл, сүүдэр хоёроор нь багшлуулсан болохоор Гэнэхэн энэ орчлондоо өртэй юм би Өөрийн бүхнээ та нартаа дуу болгон нисгэлээ шүү Үлэмжийн хорвоог туулахад тань нөмөр болсон бол баярлалаа Ааш нь засардаггүй орчлонг Аргадах л гэж дуулдаг юм би Дулаахан сэтгэлийг минь мөнхийн Анд гэж итгээрэй Наран, саран хоёроор нь аргадуулсан болохоор Наадаант энэ л орчлонд найртай юм би Сайхан бүхнээ та нартаа дуу болгоод илгээлээ шүү Салхитай хорвоог туулахад тань нөмөр болсон бол баярлалаа Ааш нь засардаггүй орчлонг Аргадах л гэж дуулдаг юм би Дулаахан сэтгэлийг минь мөнхийн Анд гэж итгээрэй Сүү, хайр хоёроор нь эрхэлсэн болохоор Сүлдэн энэ л орчлондоо хайртай юм би Гэгээтэй бүхнээ та нартаа дуу болгон өргөлөө шүү Гэнэхэн хорвоог туулахад тань нөхөр болсон бол баярлалаа Ааш нь засардаггүй орчлонг Аргадах л гэж дуулдаг юм би Дулаахан сэтгэлийг минь мөнхийн Анд гэж итгээрэй Урам ерөөл хоёроор нь тэтгүүлсэн болохоор Уужим энэ л орчлонд одтой юм би Хүндлэл бүхнээ та нартаа дуу болгон дэлгэлээ шүү Хүмүүний хорвоог туулахад нь гэрэл болсон бол баярлалаа Ааш нь засардаггүй орчлонг Аргадах л гэж дуулдаг юм би Дулаахан сэтгэлийг минь мөнхийн Анд гэж итгээрэй Жаргал зовлон хоёроор нь ачлуулсан болохоор Жамтай энэ л орчлонд галтай юм би Ухаарсан бүхнээ та нартаа дуу болгоод хүргэлээ шүү Уйтан хорвоог туулахад тань итгэл болсон бол баярлалаа Аясаараа цэлмэдэггүй орчлонг хайрлах гэж л дуулдаг юм би Халуухан сэтгэлийн минь мөнхийн анд гэж итгээрэй Ирэх буцах хоёроор нь үнсүүлсэн болохоор Энэлгэнт энэ орчлонд нулимастай юм би Эгээрсэн бүхнээ та нартаа дуу болгон дээжиллээ шүү Энгүй хорвоог туулахад тань хайр болсон бол баярлалаа Ааш нь засардаггүй орчлонг Аргадах л гэж дуулдаг юм би Дулаахан сэтгэлийг минь мөнхийн Анд гэж итгээрэй