У нас вы можете посмотреть бесплатно Христийн сүмийн дуу “Бурханы зан чанар ариун агаад өө сэвгүй” или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Христийн сүмийн дуу “Бурханы зан чанар ариун агаад өө сэвгүй” I Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл аажмаар зөөлөрч, Тэр санаагаа өөрчилж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглахаас өмнөх хоромд—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнөх хоромд—Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн дараалсан үйлдлүүд хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур хилэн аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. II Хүмүүсийн муу үйлийн хариуд Бурхан догшин ширүүн уур хилэнгээ илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлийн хариуд Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдөлж, сэтгэл нь өөрчлөгдөж, хүнд өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлж байгаа энэ бүгд нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй, хольцгүй байдаг. Бурханы хүлээцтэй байдал нь зүгээр л хүлээцтэй байдал, Түүний өршөөл бол зүгээр л өршөөл. III Хүний янз бүрийн илрэл болон гэмшлийн дагуу Түүний зан чанар нь уур хилэнг илчилдэг, эсвэл өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлдэг. Тэр юуг илчилж, илэрхийлэх нь хамаагүй, бүгд ариун агаад шууд байдаг; мөн чанар нь өөр ямар ч бүтээгдсэн зүйлийнхээс ялгаатай байдаг. Бурханы илэрхийлдэг үйлдлийн зарчим, бодол, санаан дотор, мөн түүнчлэн Түүний гаргадаг шийдвэр, Түүний хийдэг үйлдэл болгонд ямар ч өө сэв, хольц байдаггүй. “Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос Жич: Энэ сувгийн бүх видеог үнэ төлбөргүй үзэх боломжтой. Урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр Төгс Хүчит Бурханы Чуулганы YouTube сувгийн аливаа видеог байршуулж, өөрчилж, мушгин гуйвуулж, эш татахыг аливаа хувь хүн эсвэл бүлэгт хатуу хориглоно. Эдгээр нөхцөлийг ямар нэг байдлаар зөрчсөн тохиолдолд Төгс Хүчит Бурханы Чуулган хууль ёсны бүх арга хэмжээг авах эрхтэй. Олон нийтэд түгээх хүсэлт байгаа бол бидэнтэй эхлээд холбоо барина уу.