У нас вы можете посмотреть бесплатно Оройгүй сүм - Л.Түдэв (аудио номын дээж) | Oroigui sum - L.Tudev или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Татаж авах: https://www.mplus.mn/Oroigui-sum M+ / Mplus Апп татах: http://onelink.to/26bqrn facebook.com/mplus.mongolia | instagram.com/mplusmongolia SUBSCRIBE дарж шинэ гарч байгаа аудио номын дээжийг үргэлж сонсоорой. Аудио ном: Оройгүй сүм Зохиолч: Л.Түдэв Уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо Бүтээлийн нийт урт: 12 цаг Бүтээсэн студи: Mplus Studio Номын талаар: Дээрээс нар, доороос элс төөнөж Ингэнэ усны говьд жин үдийн халуун боллоо. Амьтан бүхэн сүүдэр хайж тарчилна. Халуун элсэнд амьдрах заяатай хонин гүрвэл хүртэл тэсэн ядан, амаа ангайн, бөөрөө түнхэлзүүлэн, загийн хожуул доогуур сүүдэр даган аахилж байлаа. Их говийн зэлүүд хязгаарт торойх бараагүй, анир чимээгүй дүнсгэр ажээ. Гагцхүү царцаа, голионы часхийх дуунаас өөр юу ч үл сонсогдох дүлий шар элсэн дунд гэв гэнэт нэгэн хар юм бүртэлзэн үзэгдлээ. Гэвч түүнийг сонирхох эсвэл түүнээс цочин бишүүрхэх нэгээхэн ч амьтан энэхүү илчилгүй их цөлийн дунд огтхон ч байсангүй. Бүртэлзэн шовсхийсэн тэр нэгэн нь загийн үжир үндсээр таяг хийж тулсан, хижээл насны сохор хүн байлаа. Нүд нь шаравтар бөгөөд пэлдэн мэт өнгөтэй, хараагүй болсон ажээ. Зүс царай нь төдий л доройтоогүй мөртлөө сэтгэлийн их зовуурьтай нь илэрхий үзэгдэнэ. Залуудаа цэвэр, цэмцгэр явсан хүний шинжийг хадгалсан хэвээр аж.