У нас вы можете посмотреть бесплатно Earth of Healing- Анагаагч Эх Дэлхий или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
АНАГААГЧ ЭХ ДЭЛХИЙ ГЕРМАН-МОНГОЛ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА 50 ЖИЛ УРАН БҮТЭЭЛЧИД: А. ЖАВХЛАН А. ОЧИРБОЛД Б. МӨНХЦЭЦЭГ Д. ОТГОНБАЯР ҮНЭН ЭНХ КЛАУДИА МАНН КАРМЕН ШАЙХ Ц. ГАН-ЭРДЭНЭ ЮЛИАН ВЕСТЕРМАНН ТЭНГЭРИЙН ЗАХИДАЛ – Уран бүтээлчдийн нэгдэл КУРАТОР: ДР. ГРЕГОР ЯНЗЕН О.ОЮУНТУЯА Эх дэлхийн эмзэг байдал болон түүний оршин тогтнох тогтвортой байдлын асуудлууд мөн түүнийг анагаах боломжууд өнөөдөр дэлхий дахины анхаарлын төвд улам гүнзгий оршсоор байна. Шилжилт хөдөлгөөн, усны нөөц ба хангамж зэрэг олон талын үр дагавартай уур амьсгалын өөрчлөлт нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд хүн төрөлхтний өмнө тулгараад буй хамгийн том сорилтуудын нэг хэвээр. Шийдлийн хувьд зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах болон нөөцөө илүү хариуцлагатайгаар захиран зарцуулах нь өөрөө хангалтгүй билээ. Нүүдэлчин амьдралын хэв маяг, нүүдлийн соёл Монголд өнөөг хүртэл оршин тогтносоор байгаа нь бидэнд өнгөрснөө эргэцүүлэн бодох, ирээдүйд илүү утга учиртай амьдрахуйц ертөнцийг төсөөлөх шинэ өнцгийг нээж өгч байна. Амьд амьтан мөн хүрээлэн буй орчинтойгоо хүндэтгэлтэй, хариуцлагатай харьцах хандлага нь нүүдэлчдийн бөө мөргөл, тэнгэр шүтлэг, сүнслэг оршихуй, байгаль эх, амьтдын ертөнц зэргийг дээдлэн хүндэтгэх шүтэн барилдлага бүхий үзэл санааных нь төвд оршдог. Германы уран бүтээлч Йозеф Бойс (1921–1986) нь Монголын нүүдэлчдийн соёл болон өрнийн ертөнцийн сэтгэлгээний шинэчлэлийн хооронд гүүр болж өгсөн. Түүний олон талт уран бүтээлүүд — үйлдэл, зураг, баримал болон концепци нь Чингис хаан, Еврази болон түүгээр ч зогсохгүй олон сэдвийг агуулсан байдаг төдийгүй хэдэн мянган жилийн түүхт соёл ба орчин үеийн урлагийг холбосон онцгой илэрхийлэл бөгөөд эртний нээлттэй хэлэлцүүлгийн үргэлжлэл болсоор байна. Гэгээрлийн үеэс хойш бөө мөргөл ба уламжлалт анагаах ухааны орхигдсон мэдлэг түүнийг түрэн хөгжсөн капитализмын нөлөө нь дэлхий, хүн төрөлхтнийг эргэж буцалтгүй өөрчилсөн. Постмодернизмын эрин үед ерөөл ба хараал зэрэгцэн оршиж байна. Магадгүй, ийм ч учраас ирээдүйд илүү амьдрахуйц, тогтвортой ертөнцийг бүтээх “хуучин шинэ” шийдлүүд дахин сонирхол татаж байгаа нь капиталист загварын бүтэлгүйтэлд өгч буй нэгэн хариу үйлдэл биз ээ. 2024 онд Германы уран бүтээлчид Монголд айлчилж, үзэсгэлэнт онгон байгаль, амьдралын хэв маяг болон нүүдлийн соёлын онцлог зэргийг гүн ойлгож мэдэрсэн юм. 2024 оны зун “Эх дэлхийгээ анагаахуй” нэртэй үзэсгэлэн Күнстхалле Дюсселдорфын музейд болсон бол энэ удаа Улаанбаатар хотноо энэхүү урлагийн харилцан солилцоог арай өөр өнцгөөс үргэлжлүүлж байна. Үзэсгэлэнгийн энэ удаагийн зорилго нь хоёр улс хоорондын соёлын өгүүлэмж, онцлог ба ялгаатай байдлыг харьцуулан судалж, мөн аюулд өртсөн бидний амьдралын орон зайны нэгдмэл байдалд тулгуурласан шинэ хандлага, харилцан ойлголцлын шинэ замыг нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр та бүхэнд толилуулж байна. Др. Грегор Янзэн EARTH OF HEALING 50 YEARS OF GERMAN-MONGOLIAN FRIENDSHIP Issues regarding vulnerability and chances of healing our home - the Earth, are becoming increasingly prominent worldwide. Climate change, accompanied by numerous effects such as migration and water supply remains as one of the greatest global challenges socially, economically, and politically. Renewable energies and a more mindful use of our resources are not sufficient per se. Nomadism – the way of life and culture – continues to co-exist in Mongolia. It enables references back to the ast and new perspectives for a worthy future. The focus is on a respectful and responsible treatment of all elements of the Earth alongside shamanism, spirituality, and animism. German artist Joseph Beuys (1921–1986) forms a bridge between Mongolian nomadic culture and the rethinking of the Western world. His multifaceted work, whether action, drawing, sculpture, or a conceptual piece with references to Chinggis Khaan, Eurasia, and beyond captures a remarkable connection linking a millennia-old culture with contemporary art and continues the age-old dialogue. The widespread loss of shamanic practices and natural medicine since the Enlightenment, combined with the influence of capitalism, has profoundly changed the Earth and humanity. Postmodernism reveals both a curse and a blessing; perhaps this is why interest in new old solutions for a live- and sustainable future is coming to the fore as a reaction to the possible failure of the capitalist model. In 2024, German artists visited Mongolia and gained deep insight into the country, its landscape, and life and culture. Following the exhibition ‘Healing the Earth’ at the Kunsthalle Düsseldorf in the summer of 2024, a different artistic approach is being undertaken here in Ulaanbaatar. The aim is to explore new approaches and paths of dialogue between the two countries, drawing on their cultural narratives, their identity-forming differences, and ultimately in their shared existence in a threatened habitat. Dr. Gregor Jansen