У нас вы можете посмотреть бесплатно Та Эслэг хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Та Эслэг хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна Сайн байцгаана уу? Та бүхэндээ Эслэгийн тухай мэдээлэл хүргэе. Хоол боловсруулах замын ферментүүдээр задардаггүй ургамлын нэг хэсэг бөгөөд эслэгийг хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай. Эслэг зөвхөн ургамалд л нийлэгжинэ. Амьтны гаралтай хоол хүнсэнд эслэг агуулагддаггүй. Эслэг нь уусдаг болон уусдаггүй гэсэн 2 төрөл байдаг. Уусдаг эслэг: Ногоо, жимс, жимсгэнэд түлхүү агуулагддаг бөгөөд гэдэсний хөндийд хүчтэй адсорбинт\шингээгч\ үйлдэлтэй гелийг үүсгэдэг. Ийм гел нь хор, илүүдэл холестерин, цөсний хүчил, глюкоз зэргийг өөртөө холбодог. Ингэснээр олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Уусдаггүй эслэг: Голцуу үр тарианд агуулагдана. Эслэг ходоод гэдсэнд усыг өөртөө татан, хэмжээний хувьд томрон гэдэсний хананд цочрол өгснөөр гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн хүнс тэжээлийн бодисын үлдэгдлийг биеэс гаргахад дөхөм болгодог. Өөрөөр хэлбэл уусдаг болон уусдаггүй эслэгүүд харилцан үйлчилж байж эрүүлжүүлэх нөлөө үзүүлдэг байна. Хүн өдөрт 35-40г эслэг хэрэглэж байх шаардлагатай, эслэг хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна. Эслэгийн дутагдлаас бодисын солилцоо хямарч маш олон төрлийн өвчин үүсдэг. Жишээ нь: -Бүдүүн гэдэсний хавдар -Мухар олгойн үрэвсэл -Цөсний чулуу -Таргалалт -Судасны хатуурал зэрэг өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог. Мөн Экологийн таагүй бүсэд амьдардаг, хорт нэгдлүүдтэй харьцдаг, агаарын бохирдол, илчлэг ихтэй, эрүүл бус хоол хүнс хэрэглэдэг хүмүүст хоолонд нь эслэг их байх хэрэгтэй. Эслэг ихтэй хүнс уураг, өөх тос, нүүрс усны шимэгдэлтийг бууруулдаг учраас хоолны илчлэг чанарыг багасгаж улмаар биеийн жинг бууруулдаг. Эслэг нь бүдүүн гэдэсний хэвийн бичил биетүүдийн амьдрах таатай орчин болохоос гадна гэдэсний ханаар вирус, эмгэг төрүүлэгч бичил биетнүүд нэвтэрч биед орохоос хамгаалдаг. Хэвийн бичил биетний тоо цөөрсөн үед эмгэг төрүүлэгч бичил биетний өсөлт давамгайлж ирдэг. Цусан дахь глюкозын түвшинг хэвийн болгоход нөлөөлдөг. Тийм учир чихрийн шижинтэй хүмүүс эслэг зайлшгүй хэрэглэж байх хэрэгтэй. Харшил үүсэлтийг багасгана. Хоолоор орж ирсэн харшил төрүүлэгчийг өөртөө холбодог. Харшлын урвал үүсгэгч гистамины үүслийг дарангуйлж өгдөг. Та эслэг хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна. Баярлалаа.