У нас вы можете посмотреть бесплатно Бид үнэний дараах нийгэмд амьдарч байна уу? | Post-Fact with MFCC | Episode 1 или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Та сошиал медиагаас хэт хурдан, эсвэл хэтэрхий стресстэй, учир нь олдохгүй төвөгтэй мэдээлэлд дарагдаж, залхсан, бас ундууцсан мэдрэмж хэзээ нэгэн цагт авч байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Нөгөө талаас, баталгаатай мэдээлэл олж авахад илүү төвөгтэй, олны анхаарал амархан сарнин төөрөгдөх болсон - яг энэ үед, бид чухал үйл явдал, сэдвүүдийг баримт, судалгаатай хүргэх болно. Ингэснээр бид найдвартай эх сурвалжийн мэдээллээр үзэгч, сонсогчдод бүрэн дүүрэн ойлголт өгөхийг зорьж буй юм. Бид Post-Fact хэмээх нэрээрээ нь үнэний дараах нийгэм буюу үнэн хүчгүйдэж сэтгэл хөдлөл, хувийн явцуу итгэл үнэмшил нийгэмд илүү нөлөөтэй болж буй энэхүү үйл явцыг сануулж буй юм. Манай подкастын зочдоор Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо болон Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг нар оролцож үнэний дараах буюу post-fact нийгэм рүү бид шилжиж буй эсэх талаар цаашлаад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хуурамч мэдээллийн талаарх технологийн компаниудын бодлогын өөрчлөлт үүнд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг АНУ-д зогсоосон тухай шийдвэрийн талаар ярилцана. Түүнчлэн бид Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” ном дахь сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцлаа. 00:00 - Танилцуулга 01:59 - Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг зогсоох шийдвэр 13:58 - Метатай зэрэгцээд бусад технологийн компаниуд шийдвэр гаргах уу? 18:37 - Post-fact гэж юу вэ? 37:12 - Сайн сэтгүүлч гэж хэн бэ? 47:00 - Филиппинээс ажигласан тролл армийн онцлог 1:07:08 - Хэвлэл мэдээллийн байгууллага оргинал контентдоо хэрхэн анхаарах вэ? 1:19:22 - Монголын баримт шалгах төв олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр юу хийх гэж байгаа вэ? Ярилцлагад дурдагдсан: Марк Зукерберг Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг АНУ-д зогсоосон шийдвэр: https://about.fb.com/news/2025/01/met... Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” ном: https://tinyurl.com/55t4skya Продакшн баг: Г.Чинзориг, Ш.Билгүүн Баримт шалгасан: Ш.Билгүүн Ая: Double Overhead by WatR. from Pixabay. Link: https://pixabay.com/music/beats-watr-... Та манай подкастын талаар санал, хүсэлт илгээхийг хүсвэл [email protected] мэйлээр хандаарай. Манай төвийн “АСУУ” чатботод бүртгүүлэн баримт шалгалтыг цаг алдалгүй хүлээн аваарай: / 115279703453297 Манай вэбсайтаар зочлон бидний үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаарай: https://mfcc.mn/