У нас вы можете посмотреть бесплатно Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Намар намрын улиралд аавыгаа би зорино Нар нь ээсэн хангай минь баясан мишээсээр угтана Хүдэн татсан алтан өлгий минь аавын минь энгэр шиг ханхайж Хүрээд ирэвүү хэмээн салхиараа үнсэн аргадна Миний нутгийн намар ийм л сайхан Мэндлээд буцах хорвоод газрын диваажин гэлтэй Хөлгүй ажил өрнөсөн намрын халуун өдрүүд Хадлангийн майхан үзэгдэх баянгийн минь хөндий Хадуур тармуур нажигнасан их хөдөлмөрийн өлгий Хүйтэний амыг сөрсөн малчин монгол нүүдэлчин Тэрэгний хайнаг сүүдэр бараадан хэвтэж Тэртээ алсаас хөтөлгөө морьтон дэргэж Утаа суунаглан униартаж майхны амнаас алсарч Унаган хангай нутагт хадлангийн цаг иржээ Миний нутгийн намар ийм л сайхан Мэндлээд буцах хорвоод газрын диваажин гэлтэй Нар салхинд онгосон эгэл борхон залуу Наян бухлын өвсийг хөндий дагуулан овоолж Алх дөшний дуу хад дамжин цуурайтаж Аглаг хөвчийн гүнд дотно эгшиг хадаана Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа Шимийн охинд халамцаж баавай минь уртын дуу шуранхайлж Шөнийн анирийг цочоож агтны төвөргөөн сонсогдож Гол уруудсан хархүү баянгийн адгаар хоног тааруулж Гоолиг сэтгэлийн гүнд хайрын гэгээ цацруулна Миний нутгийн намар ийм л сайхан Мэндлээд буцах хооронд газрын диваажин гэлтэй Улаан хошуутай турлиах зэлний шон дээр шаагилдаж Уйтгар гунигийн дууг өөрсдийн хэлээр тоглож Алсыг зорьсон шувуудыг аав минь саравчлан хараад Алтан сайхан нутагт минь намар цаг иржээ Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хооронд газрын диваажин гэлтэй Саахалтын айлууд айлсаад сүү цагаа бялхаж Сарлагын бух хэрж цагаан хяруунд догшоод Хатан тунгалаг Туул минь халуун намраар өрөмтөөд Хангай сайхан нутагт минь намар арай эрт болжээ Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа Ойн цоорхойн гүнд халиун буга нь урамдаж Орчлонгийн нэгэн гунигийг хүний сэтгэлд мэдрүүлээд Танхил согоон сүрэг сүрт тулааныг ажиглаж Тайга хөвчийн нутагт минь намар цаг арай эрт иржээ Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хорвоод газрын диваажин гэлтэй Зунжин шуугилдсан багачууд сургууль цэцэрлэгээ зорьж Замтын Өндөр даваа сүрээрээ тэднийг ивээж Сумын сургуулийн дотуур байранд хүүхдийн дуун цангинаад Суран оосортой цүнхнүүд шинэхэн номтой ижилсээд Миний нутгийн намар ийм л сайхан Мэндлээд буцах хооронд газрын диваажин гэлтэй Миний нутагт намар арай эрт иржээ Минж Боржигон Батсайхан Баттөгс