У нас вы можете посмотреть бесплатно Талархал 4:00 AM v1 [MV] или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Талархлын постоо дуу болгож хувиргалаа. https://www.facebook.com/share/p/1FY2SnPzE... Төрсөн өдрийн үдэшлэг маань өглөө 4-өөс эхлээд үргэлжилсээр л… Нисэх руу ганцаараа явж байхдаа их юм бодлоо, талархалтайгаар залбираад л явлаа. Зовж гуниглах завгүй идэвхтэй амьдралыг бэлэглэдэг 2 сайхан хүүдээ, тэднийг минь төрүүлж, өсгөж, үргэлж хажуугаас түшиж тулдаг эхнэртээ талархлаа. Эднийг минь надад өгсөн, мөн өдий хүртэл хамт байлгаж буй Бурхан юутай өгөөмөр, нинжин бэ. Би аав, ээждээ их хайртай юм байна. Тиймээс Бурхан надад 10 хуулиасаа “Бусдыг уучил”, “Эцэг эхээ хүндэл” гэдэг хуулиудыг хамгийн эхэнд сургажээ. Энэ нь нэг хэсэг хагарсан чулуу эргэн нийлэхгүй гэдэг шиг байсан биднийг эвлүүлсэн юм байна гэж ойлголоо. (Ер нь төрсөн өдрөөрөө энэ 2 тойгоо уулзаж байя гэх маягийн) “Хөршөө өөрийн адил хайрла” гэдгийг дараа нь сургасан нь миний амьдралд би өөрөө маш олон хүнээс тусламж авахыг минь мэдсэн юм шиг намайг өөрөө эхлээд хүмүүст чин сэтгэлээсээ хандахыг сургажээ гэж бодлоо. Өглөө нэг найзыгаа тун их санасан. Гэтэл санамсаргүйгээр 2 хүний оройн хоол захиалчихаж. Андтайгаа баяраа тэмдэглэсэнд тооцъё. Жил хагасын өмнө бид 2 “Last Supper” шиг сүүлийнхээ удаа хамтдаа хоолонд орж, амьдралын талаар, Бурханы талаар эргэцүүлж сайхан ярилцаад, 2-уулаа бие муу байсан учраас ганц таваг хоолыг хувааж идэж байжээ. Энийг уншиж байгаа та миний ойр дотныхон, хамт олон, итгэлийн ахан дүүс, эсвэл танихгүй ч надад тусалж дэмждэг хүмүүсийн нэг нь гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс танд (надаас дүү бол “чамд 😏”) маш их баярлалаа. Таны ачаар Бүрнээ нь яваад л байна. Нэр шигээ… Тиймээс таны амьдралыг Бурхан бүхий л талбарт ивээж, үргэлж сайн сайхан, амар тайван, баяр баясалтай, эрүүл энх байх болтугай. In the Mighty name of Jesus Amen