У нас вы можете посмотреть бесплатно Ж.Чулуун - Ардийн 2 аялгуу или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
J.Chuluun - 2 folk rhapsody / Ж.Чулуун - Ардийн 2 аялгуу Жамъянгийн ЧУЛУУН Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Нэрт удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин Ж.Чулуун 1928 оны хоёрдугаар сарын 10-нд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн. Эцэг Жамъян өнчин ядуугийн эрхээр айлд зарцлагдаж, жин тээж явсан бөгөөд нөгөөтэйгүүр орос, хасаг, хятад хэлтэй сэхээтэн маягийн хүн байжээ. Тэрээр хувьсгал ялсны дараагаас аймгийн захиргаа, дотоодыг хамгаалах газарт хэлмэрч, Ховдын клубын хөгжмийн эрхлэгч /багш/, хөгжимчин байв. Тэдний төрөл төрөгсдийн дунд урлаг, хөгжмийн авьяастан олон хүн байсан нь Чулууны урлагийн авъяас нээгдэхэд их нөлөөлжээ. Ж.Чулуун эцгээсээ өвлөсөн энэ авъяасаа хөгжүүлж Ховдын клубт "Солгой" хэмээх Баяр хуурчаар 9 наснаас ёочин заалган, 1938 онд эцэг нь нас барсны учир Улаанбаатар хотноо иржээ. 1939 онд Улсын театрт сайн дураар сурагч-хөгжимчнөөр орж алдарт хөгжимчин О.Дашдэлэг, Оросын мэргэжилтэн Б.Ф.Смирнов, А.Белоусов нарт шавь оржээ. Энэ үеэс Чулуун ёочин, бөмбөр цан, царгил /ксилофон/ зэрэг цохивор хөгжмийн зэмсгүүдийг чадварлаг эзэмшсэн юм. Улмаар 1941 оноос Н.И.Моториноор хийл хөгжим заалгаж "Баян Монгол" дууны найруулгыг Зөвлөлт Буриадын найрал хөгжимтэй анх хөгжимдөж, тэр цагаас тод авъяастай хөгжимчин гэж үнэлэгдэх болсон юм. 1950-1960 онд ХБДС-ийн хийл хөгжмийн ангийн багш, удирдаачаар ажилласан ба энэ хугацаанд хийл болоод үндэсний хөгжмөөр Прага, Будапешт, Берлин, Бухарест хотноо ДЗО-ны их наадмуудад шалгаран оролцож IV их наадмын хүрэл медаль хүртжээ. Хөгжмийн зохиолчоор: "Уран хас" /Бүжгийн жүжиг/ 1973 Найрал хөгжимтэй хийлийн хоршил 1949 Ардын 2 дууны сэдэвт хувилбар аялгуу хийлийн гоцлол 1951 Хийлийн 3 чуулга: "Залуусын золбоо", "Малчид", "Дөрвөд" зэрэг бүжгийн хөгжим "Уулын горхи", "Голын эрэг дээр" зэрэг дан хөгжмийн бүтээл, "Уудам хөндий", "Талын дуу", "найрамдал" зэрэг дуу Уран сайхны киноны хөгжим: "Алтан соёмбын дуулал" 1975 "Хонины найр" 1976 "Давааны цаана даваа" 1977 "Тойрох хуудас" 1979 "Гул Аранжин" 1980 "Саруул талын ерөөл" 1984 "Харуул занги" 1986 "Хэцүү даалгавар" 1988 Баримтат киноны хөгжим: "Туулсан зам" 1981 "Хоньчин Цогт-Гэрэл" 1982 Түүнчлэн Ж.Чулуун, дэлхийн сонгодог болон үндэсний 40 гаруй дуурь, балет; 80 шахам симфони бүтээлийг удирдан тоглуулжээ.