У нас вы можете посмотреть бесплатно ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН "СОЛИЙГ СОЛЬСОН НЬ" өгүүллэг сонсох/SOLIIG SOLISON NI oguulleg sonsoh /uguulleg или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН "СОЛИЙГ СОЛЬСОН НЬ" өгүүллэг сонсох/SOLIIG SOLISON NI oguulleg sonsoh /uguulleg Говийн залуу эр Бат, 18 настай эхнэр Солийг орхиж цэргийн албанд мордох болов. Бат мордохдоо эхнэр Сольд хэлсэн нь: Одоо салаад явахад хэнд маань ч хэцүү байна. Гэвч хэдхэн жил цэргийн алба хаагаад буцаж ирнэ. Хоёр гурван жилийн хугацаа ч юу байх вэ дээ. Чи гэрээ цагаан болгоод, малаа олон болгож сайн сууж байгаарай гээд толгойг нь илэхэд Соль нулимсаа арайхан тогтоож хэлсэн нь: Чи мэнд сайн яваад ирээрэй. Би чиний хэлсэн ёсоор гэрээ цагаан болгож, малаа олон болгоод байя гээд дуугаа бүр намуухан болгож, Бас үрээ том болгоод байя гэж нэмж хэлэв. Бат "үр" гэдэг үгийг сонсож Юун үр? гэж гайхаж асуувал Солийн нүүр бяцхан улайж инээмсэглээд юу ч хэлсэнгүй. Бат нутгаас анх мордож холын албанд явах гэж байгаадаа сэтгэл ихэд хөдөлж байсан тул Солиос тэр үгийн утга юу болохыг дахин лавлаж асуусангүй, гагцхүү Солийн жижигхэн гарыг чанга атгаж: Чи шударга эхнэрийн журмыг сахиж чадах уу? гэсэнд Соль: Чи намайг мартахгүй бол би чамайг мартахгүй гэж хэлэв. Солийн торомгор хар нүднээс ганц хоёр дусал нулимс бөмбөрч Батын гар дээр дусав. Бат түүний янагийн нулимсыг ойлгохгүй ийш тийш харж гайхан зогсоно. Бат, эхнэр Солийн байдлыг сайн мэдэхээс биш, түүний эрдэнэ мэт янаг сайхан сэтгэлий нь гүйцэд мэддэггүй бололтой. Ер нь янаг сэтгэл бол оройд нь гарч болшгүй өндөр сайхан уул мэт, ёроолд нь орж болшгүй гүн их далай мэт, хүн бүхэнд амархан ойлгогддоггүй нандин эрдэнэ юм. Одоо дээр Бат амраг эхнэрийнхээ тухай бодож байгаа биш, өөрийн явах алсын замын тухай бодож байв. Тэгээд Бат алсын моринд дөрөөлж, цэргийн албанд мордож одов. Соль, Батыг эргэж харах болов уу гэж ажиглан зогсож байхад Бат агсан морины жолоотой ноцолдсоор эргэж харж амжилгүй, цагаан тоос бужигнуулан далд оров. Явсаар Улаанбаатар хотоор дайрч улсын хязгаарт очоод хил хамгаалах чухал үүргийг хүлээж суув. Анхны үед гэр нутаг, залуу эхнэрээ дурсаж, хааяа захидал бичдэг байсан боловч цаг өнгөрөх тусам гэр орноо баахан мартаж эхлэв. Эхнэрээс хэдэн захидал хүлээн авсан боловч тэр захидлууд сүүлдээ Батад сонирхолгүй болов. Учир нь тэр захидлуудад "Би мэнд байна, чи мэнд байна уу? Одоо бичих онц сонин зүйлгүй" гэсэн нэг ижил утгатай байснаас гадна "газрын хол, усны уртаас цагаан цаасаар бие болгож, хар үсгээр хэл болгож, хайрт чинийхээ мэндийг лавлая" гэх мэтийн хэдэн чимэгтэй үг захидал бүрд байдаг байв. Гэвч одоо нутаг хаа байгаа, өөрөө юу хийж, ямар янзтай аж төрж байгаа, нутгийн таних айлуудаар сонин юу болж байгаа, мал сүрэг нь олширч цөөрч байгаа эсэх зэрэг сонирхолтой зүйлийг бичихгүй юм. Урьдах захидал нь дараачийн захидалтай бараг ижил байдаг байв. Бат ажиглавал, сүүлийн хоёр захидал адил бичигтэй тул нэг хүн бичсэн байна гэж мэдэв. Хэний бичиг болохыг ажиглавал Доной гэж нэг завхай залуу байдаг, түүний бичигтэй төстэй юм. Иймд Батын бодсон нь: "Манай эхнэр Соль захиа бичих байтугай, А үсгийн толгой ч гаргахгүй хүн тул хүнийг гуйж над захидал бичүүлдэг байна. Манай нутгийн бичиг мэдэх залуучуудын нэг нь энэ захидал мэт юмыг эрээчиж мурийлгаж өгөөд элдвийн дэмий үг ярьж, цай гүзээлж зориуд үдэш болгоод, гэр хол гэж шалтгаалж манайд хоноод явдаг байх. Тэгээд юу болдгийг бүү мэд. Харин тэд намайг элэг барьсан мэт энэ муусайн эрээн цаасыг явуулдаг байх" гэж бодоод, захидлыг унших ба хүлээж авах ч дургүй боллоо. Yүнд бас нэгэн өөр шалтгаан нэмэр болов. Батын алба хааж байгаа нутагт нэг залуу эр эм хоёр байв. Эр Цэнд хэдэн сарын хугацаагаар аянд мордоход эхнэр Лхам учиргүй уйлж цууямбуу ваадан мэт том алчуураар нулимсаа арчиж байхыг Бат үзсэн. Гэтэл Цэндийг хоёр сар аян хийгээд эргэж ирэхэд Лхам ондоо нөхөртэй болоод сууж байв. Тэр Лхам, алчуурын нулимсыг хатаж амжаагүй байтал, ондоо эрийг тэвэрч эхэлсэн байна. Яасан хуурамч нулимс вэ, яасан худалч янаг вэ? Энэ тухай өөрийн таних цэрэгт Бат яривал энэ цэргийн хариулсан нь.... Монголын шилдэг өгүүллэг сонсох Сургамжит тухай өгүүллэг сонсох Mongoliin shildeg uguulleg sonsoh Mongoliiin shildeg oguulleg sonsoh Uguulleg tuuj sonsoh Oguulleg tuuj sonsoh oguulleg 2020 uguulleh 2020 uguulleg surgamjit oguulleg surgamjit uran zohiol tuuj goe tuuj гоё тууж өгүүллэг сонсох Утгын чимэг Utgiin chimeg oguulleg hairiiin tuhai uguulleg hairiin oguulleg hairiin sonsdog uguulleg sonsdog oguulleg sonsdog zohiol sonsdog nom audio nom audio zohiol audio uguulleg audio oguulleg Сонсдог ном Сонсдог зохиол Сонсдог өгүүллэг Аудио өгүүллэг Аудио зохиол Аудио ном nomond durlah номонд дурлах Аав ээжийн хайр surgamjit uguulleg/ oguulleg сургамжит өгүүллэг Surgamjit uguulleg Surgamjit oguulleg Сонсдог ном Сонсдог зохиол Сонсдог өгүүллэг Аудио өгүүллэг Аудио зохиол Аудио ном болзоо өгүүллэг хайрыг болзоо салалт өгүүллэг salalt uguulleg ugvvlleg sonsoh nomond durlah номонд дурлах sonsoh nom Аудио уран зохиол Аудио зохиолын ном ogvvlleg