У нас вы можете посмотреть бесплатно "Аавын буян"- Б.Батболд /МУГЖ/, "Aaviin buyan"- B.Batbold /MUGJ/ или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
🎼🎶🎤Дуутай дурсамж💞✨️🎵 "ААВЫН БУЯН" Дуучин Б.Батболд / МУГЖ/ Үг: Б.Дагвадорж /МЗЭХ-ны шагналт, Ахмад багш/ Ая, Хөгжмийн найруулга: Б.Алтанхуяг / УГЗ/ 🔹️💖 Балчир хүүхдүүдийн дийлэнхи нь би том болохоороо баян болоод.... мундаг хүн болоод... компаний захирал болоод... том дуучин болоод... их мөнгөтэй болохоороо аавдаа, ээждээ ийм тийм юм авч өгч баярлуулна... гэж ярьдаг. Хүүхдийн л гэгээхэн мөрөөдөл 😍🤗. Гэвч амьдрал санаснаар болохгүй байх нь олон. Заримдаа хорвоо дэндүү хатуурхаж хар эрт хэн нэгнийг нь аваад явчихдаг. Гэсэн ч амин үргэлжлэл нь "МИНИЙ ХҮҮ САЙН ХҮН БОЛООРОЙ" гэсэн захиасыг нь сэтгэлдээ тээж ХИЧЭЭСЭЭР амьдарна. Ялангуяа амьдралд тохиох олон онцлог үйл явдалд бахархалтайгаар овог нэрээ дуудуулах бүртээ "ҮР НЬ ЧАДЛАА" гэж зүрхэндээ шивнэн тэнгэрт байгаа тэдэндээ ХАМГИЙН ТҮРҮҮНД дуулгадаг 🥹. Аав, ээж минь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд оршиж, тэднийгээ бодох төдийд л хүүхэд насандаа оччихдог юутай ч зүйрлэмгүй сайхан мэдрэмж. Нас нэмэх тоолонд нялхруулж байдаг хамгийн гэгээн, нандин дурсамж 💞☺️. Ханиасаа хагацаж 9 хүүхэдтэй хоцорсон ээждээ түшиг болж нэгэн айлын 3 том хүүхэд нь нялх дүү нараа өсгөлцөж хатуу хөтүү амьдралыг туулан, уйгагүй хөдөлмөрлөсөөр... 2014 онд хүү Доохүүгийн Нанзаддорж МУГБ цол тэмдэгээр шагнагдахад мялаалга болгон энэ айлын хамгийн том охин Д. Буянжаргал нь санаачилж, авга ах Бэгзсүрэнгийн Дагвадоржоор үгийг нь бичүүлж өөрийн хүргэн хүү Б.Алтанхуягаар аяыг нь зохиолгож, МУГЖ дуучин Борхүүгийн Батболд дуулснаар "Аавын буян" дуу мэндэлжээ💫. Энэ дуундаа аавынхаа төрсөн газар ус, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг нь мөнхөлж үлдээсэн бол манай захирал Б.Алтанхуяг Эцэг эх болгоны "ҮРС МИНЬ САЙН ЯВААРАЙ" гэсэн чин хүслийг биелүүлж нэр бүтэн, мөр бүтэн явахыг билэгдэн "Ааваа хүү чинь сайн явна" дууг хадам ахдаа зориулан үгийг Нямлхагаар бичүүлж мөн л өөрөө аяыг нь зохиож, мялаалга болгосныг дуучин Г.Пүрэвдагва дуулж амилуулсан билээ. Ингэж аавын тухай, амин үргэлжлэлийн тухай 2 сайхан дуу төрсөн түүхтэй 💝 "ААВАА ХҮҮ ЧИНЬ САЙН ЯВНА" 👇👇👇 энд дараад сонсоорой • "Ааваа хүү чинь сайн явна аа" Г.Пүрэвдагва...