У нас вы можете посмотреть бесплатно Дуучин Б. Зангад “ХАР-УС НУУРЫН ШАГШУУРГА” или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Хөгжмийг МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Жамбалын ШАРАА Шүлгийг БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн ЯВУУХУЛАН Дуучин БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, МУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Баартуугийн ЗАНГАД 1963 он. ХАР-УС НУУРЫН ШАГШУУРГА Хар-Ус нуурын шагшуурга Намрын салхинд исгэрнэ. Харахад нэг л уйтгартай Намс намс бөхөлзөнө. Нүдэнд торох бараагүй Нуурын ус цэнхэртэнэ. Нүцгэн уулс чимээгүй Өнгөн дээр нь сүүдэртэнэ. Хээлэн үлээх салхи Нимгэн мандлыг нь бидэрлэнэ. Зөөлөн исгэрэх шагшуурга Хөнгөн уйтгар төрүүлнэ. Намрын сэрүү унахлаар Нуурууд ийм байдаг юм уу? Хотон шувуудаа явчихлаар Хатан Хар-Ус уйдаа юу? Хар-Ус нуурын шагшуурга Намрын салхинд исгэрнэ. Харахад нэг л уйтгартай Намс намс бөхөлзөнө.