У нас вы можете посмотреть бесплатно Афганистанд монгол цэргийн нэр хүнд өндөр байжээ или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Aфганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг сахиулах ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийн энхийн сахиулагчдыг өнөөдөр төрийн дээд одон медалиар Батлан хамгаалахын удирдлагууд шагналаа. Афганистан улс нь цаг агаарын тухайд Монголтой төстэй, уулархаг нутагтай, сэрүүн чанарын агаартай юм байна. Цаг агаар нь төстэй байсан нь гэнэтийн халдлага их гардаг Афганистаны нийслэл Кабул хотод Монгол цэргүүд алба хаахад дөхөмтэй байсныг энхийг сахиулагчид онцоллоо. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ сарын 19 ний өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд Монгол цэргүүд, АНУ-ын цэргүүдтэй хамтран гурван сая 700 мянган хүн амтай Кабул хотод байрлах “Шинэ Кабул” баазад байрлаж энхийг сахиулсан юм. Ингэхдээ энхийг сахиулагчид цаг, минут тутам ээлжлэн эргүүлд гарч,аюулгүй байдлыг хангах. Мөн тус хотод буусан нисдэг тэрэг бүрийн аюулгүй байдлыг удирдан, чиглүүлж аюулгүй буулгах ажиллагааг гүйцэтгэсэн байна. 2012 оноос эхлэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл Өмнөд Судан, Афганистан, Африк зэрэг улсуудад энхийг сахиулж буй. Одоогоор 12 гаруй мянган цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна. Twitter ► / news_mn Facebook ► / news.mn