У нас вы можете посмотреть бесплатно Австралид бага насны хүүхэдтэйгээ ирэх гэж байгаа энэ бичлэгийг үзээрэй или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Австралид цэцэрлэгийн төлбөр өндөр байдаг хэдий ч, дотоодын иргэдэд зориулсан Child Care Subsidy зэрэг татаасууд байдаг. Гэвч олон улсын оюутнууд болон түр оршин суугчид эдгээр татааст хамрагдах боломжгүй тул цэцэрлэгийн төлбөр нь тэдний хувьд ихээхэн ачаалал болдог. Хэрэв та Австралид хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж байгаа бол, төлбөрийн бүтэц, боломжит татаасууд болон өөрийн нөхцөл байдлыг сайтар судлахыг зөвлөж байна Гадаадад гэр бүлээрээ амьдрах гэж буй олон улсын оюутнуудад зориулсан чухал мэдээлэл! Австралид амьдрах үед хүүхдээ хаана, хэрхэн асрах нь хамгийн чухал асуудлын нэг болдог. Энэ видеонд бид Австралийн preschool (сургууль өмнөх цэцэрлэг) болон long day care (урт хугацааны асрамж) цэцэрлэгийн ялгааг, тэдгээрийн үйл ажиллагаа, хураамжийн талаар дэлгэрэнгүй харьцуулсан байна. Preschool vs Long Day Care: Preschool: Эдгээр нь ихэвчлэн 3-5 насны хүүхдүүдэд зориулсан, сургалт төвтэй бөгөөд бага насны боловсролын суурийг тавьдаг. Сургалт болон тоглоомын үйл ажиллагаа хосолсон байдаг. Long Day Care: Урт хугацааны асрамж нь 0-5 насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд ихэвчлэн ажиллах эцэг, эхчүүдийн хэрэгцээг хангах зориулалттай. Өдөржингөө хүүхдийг харж, асардаг. Хураамжийн тухай: Preschool болон Long Day Care-ийн хураамж нь амьдарч буй бүс нутаг, байгууллагын төрөл, үйлчилгээний түвшнээс хамаарч өөр өөр байдаг. Хамгийн түгээмэл нь 20-120 AUD/өдөр, зарим тохиолдолд 200 AUD-с дээш хураамжтай байж болох юм. Видео маань Австралид гэр бүлээрээ амьдарч буй хүмүүс, ялангуяа олон улсын оюутнуудын хувьд хүүхдийн асрамжийн сайн сонголтыг хийхэд туслах болно гэж найдаж байна.