У нас вы можете посмотреть бесплатно Song of Impermenance или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Цахар гэвш Лувсанцүлтэм (1740-1810) ЦЭНГЭЛ НААДМЫГ ТЭВЧИХ ДУУЛАЛ Наадан наадан мөшөөх үзэсгэлэнт царай Намуун намуун өгүүлэх яруу үгс Намс намс алхан хээмсэглэх явдал Наанаа үзэмжтэй ч үхэх цагт уйсалтай. Үзэмж гоо сайхан өнгийн чуулган Үзэх нүднээ хэдий сайхан байвч Үтэл хяруунд дарагдсан цэцэг мэт Үтэр түргэнээ эвдрэх тул уйсалтай. Уянгат яруу олон чавхдасын дууг Уяран чихээр сонсоход сайхан байвч Удахгүй намар цагийн зөгийн дуу мэт Удалгүй замхран тасрах тул уйсалтай. Сэтгэлд зохист идэр залуусын чуулган Сэтгэл чихнээ яруу дуу дуулах цагт Сэргэлэн таатай, жаргалтай мэт байвч Сэм сэмхэн салахыг санаваас уйсалтай. Сэнгэнэх сэрүүн, исгэлэн айргийг Сэргэн баясаж, наадан уух цагт Сэтгэл уудам жаргалтай мэт байвч Сэхээрч хойтын зовлонг санаваас уйсалтай. Амт сайтай тарган хонины махыг Амталж идэх цагт жаргалтай байвч Алсдаа үйлээр бирдийн бие авч Ангаж өлсөх зовлонг санахлаар уйсалтай. Эелдэг зөөлөн үзэсгэлэнт торгон хувцсыг Энэ биендээ өмсөхөд жаргалтай байвч Ээрэм талд дээрэмчнээ тоногдсон мэт Эцэст үхэх цагт нүцгэн одох тул уйсалтай. Хамт сэтгэлд зохист садан нөхөдтэй Ханилан баясаж, цэнгэх жаргалтай байвч Харцага шүүрсэн болжмор шувуу мэт Харин үхэхэд гагцаар одох тул уйсалтай. Эгэл гэргийтэн лүгээ ялгалгүй Инээд наргиа, алиа хошин цэнгэлээр Эрхлэн суух даруйд жаргалтай байвч Илт сахил сургаал алгасрах тул уйсалтай. Үлэмж сүсэглэн хүндлэгч шавь нар Үргэлжид нөхөрлөн туслагч ураг садан Үзвээс баясалтай амраг нөхөд Үтэр түргэн тус тус салах тул уйсалтай. Амгалан орших орон суудал дэвсгэр Аливааг амраар эдлэх идээн эдлэл Асар энхрийлэн тэтгэх энэ бие ч Ашид удалгүй тус тус хагацах тул уйсалтай. Хурааваас энэ насны амгалан жаргал бүхэн Хурж ямар мэт бүрдэвч түргэнээ хагацаж Хожим хойтод өнө удаан зовох тул Хойтхыг бодвоос бүхнээ уйсал төрмү. Сансрын хамаг амгалан баялаг бүхэн Санаваас хэрэг үгүй, тус ч үгүй Эцэст гагц туслах нь дээдийн ном Эдүгээ түргэнээ бүтээхийг хүсмү. Үүнийг тойны дүрст Ло цүл хэмээх нялхсын наадам баяр үйлдэх үед сэтгэлд аль ургасныг чалчин өгүүлсэн бөгөөд хос манлай зарлиг увдис, богд эцэг хөвгүүдийн цадиг намтрыг дурдах болтугай.