У нас вы можете посмотреть бесплатно Хувьцаа авч хөрөнгө оруулагч болох ийм л амархан | Stories S1:E2 или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Lemon Press-ийн Stories цувралын энэ удаагийн дугаарт хувьцаанд хөрөнгө оруулах хүсэлтэй хүн бүрд зориулж хувьцаа гэж юу болох, хувьцаа хэрхэн худалдаж авах тухай анхан шатны суурь ойлголтуудыг маш энгийнээр тайлбарлан хүргэж байна. Хувьцаа авах гээд хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай… - Дугаарын хамтран ажиллагч: Ард Секюритиз ҮЦК - Сануулга: Аливаа хэлбэрийн хөрөнгө оруулалт хийсний дараа таныг ямарваа нэг эрсдэл хүлээж байх боломжтой гэдгийг сануулъя. Шийдвэрээ зөв гаргах нь хөрөнгө оруулагч таны хичээл зүтгэлээс ч мөн шалтгаална гэдгийг бүү мартаарай. Хувьцааны үнийн өсөлт болон уналтад тухайн цаг үе, улс төр, нийгмийн байдал, цар тахал гээд олон зүйл нөлөөлөх боломжтой гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. - Дараагийн дугаарт ямар сэдэв тайлбарлуулах хүсэлтэй байгаагаа коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. - Хэрэгтэй мэдээлэл байсан бол цааш нь түгээгээрэй Лимончууд аа. Танин мэдэхүй гайхахаас эхэлнэ… - Lemon Press нь санхүү, бизнесийн мэдээ мэдээлэл, тоон өгөгдлийг энгийн ойлгомжтойгоор илэрхийлсэн контент бүтээж и-мэйл товхимлоороо дамжуулан 25'000 гаран бизнес мэргэжилтнүүдэд, аудио болон видео контентоороо дамжуулан 100'000 гаруй үзэгч, сонсогчдодоо мэдээлэл хүргэдэг медиа компани юм. Та https://lemonpress.mn/-д и-мэйл хаягаа бүртгүүлээд Монголын Хөрөнгийн Биржээс, Уолл Стрит, Цахиурын Хөндий хүртэлх дотоод, гадаадын бизнесийн зах зээлийн онцлох мэдээллүүдийг ажлын өдрүүдийн 07:00 цагаас чанасан кофе, шарсан өндөгтэйгөө хамт хүлээж аваарай. Facebook - / lemonpress.mn Instagram - / lemonpress.mn Twitter - / lemonpressinc Linkedin - / lemo. . Medium - / lemonpressinc - Энэхүү видеог хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.