У нас вы можете посмотреть бесплатно МИАТ компанийн Боинг 737 агаарын хөлгийн дарга Батмөнхийн Өнөбат или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
0:00 - Сайн байна уу? 0:03 - Сайн байна уу? 0:06 - Өөрийгөө танилцуулахгүй юу? 0:08 - Би МИАТ компанийн Боинг 737 агаарын хөлгийн дарга Батмөнхийн Өнөбат гэж хүн байна. 0:10 - Яагаад нисгэгч болохоор шийдсэн бэ? 0:13 - Манай аав нисгэгч. Мөн ээж маань иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан. Тийм 0:18 - болохоор нисгэгч мэргэжлийг сонгоход нөлөөлсөн болов уу гэж бодож байна. 0:23 - Нисгэгч болоход заавал харааны шалгалт авдаг уу? 0:28 - Нисгэгч тодорхой заагдсан хэмжээнд хараа муутай байж болно. Мөн хоёр нүдний шилтэй явах ёстой байдаг. 0:33 - Бензин зарцуулалт онгоцны хувьд ямар байдаг вэ? 0:38 - Машины хувьд хүмүүс 100 километрт гэж ярьдаг бол манай боинг 737NG агаарын хөлгийн хувьд цагт 2,4 тонн бензин зарцуулдаг. Ер нь онгоц өндөрт гарч явдаг. Салхины хүч маш их байдаг. Токио явахад ардаасаа салхилдаг учраас цаг нь арай бага 4 цаг 30 минут явлаа гэж бодоход буцахдаа 5 цаг 30 минут. Салхины нөлөө үүсэж байгаа юм. Нислэгт явж байх үед янз янзын зүйл тохиолдоно салхи, шуурга гэх мэт. Нислэгт гарахын өмнө бүх мэдээлэлтэй танилцдаг. Цаг уур, нэмэлт мэдээлэл зэрэг. Бүх мэдээллийг авч анализ хийгээд нислэгт гарах үгүйгээ шийддэг. Хэрвээ шаардлагатай бол хойшлуулж болно. Нислэг гэдэг ганц нисгэгч гэхээсээ илүү маш олон хүний оролцоо бий. Багийн хамтын ажиллагаа, нислэгийг цагт нь гаргах, саадгүй явуулах гээд. Хүмүүс нисгэгч гэхээр нисгэгч ямар мундаг юм гэдэг. Бүх ажилчдын оролцоотойгоор нислэг үйлдэгддэг.