У нас вы можете посмотреть бесплатно Gaadangiin Altanhuyag / Гаадангийн Алтанхуяг (tv hurug nevtruuleg ) или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Гаадангийн Алтанхуяг Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч 1948 оны 3 дугаар сарын 15-нд Дундговь аймагт төржээ. 1962-1966 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд алдарт хуурч Г.Жамъянгийн ангид суралцан морин хуурч мэргэжлийг эзэмшжээ. 1966-1969 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багш, 1972-1977 онд Болгарын Софи хотноо хөгжмийн дээд сургуульд суралцаж хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшсэн. 1970-аад оны төгсгөлөөр Улсын Багшийн Их Сургуульд багш, 1982 оноос Монгол Телевизэд хөгжмийн редактор, 2004 оноос Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн тэргүүнээр ажиллаж байсан. 1993 онд Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртсэн. Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд сурагч байхдаа (1965 онд) О.Сэрээнэнгийн шүлгээр ‘Монгол бүсгүйн үзэсгэлэн’ дуу зохиож уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. Г.Алтанхуяг ‘Огторгуй сонсоорой’, ‘Манай гаригийн залуус’, хүүхэд багачууддаа зориулсан ‘Эх дэлхий бидний гэр’,‘Таван тивийн найзууд’ зэрэг олон арван дууны бүтээлтэй. Мөн жүжгийн дуу хөгжим олныг зохиожээ. Үүнд ‘Унаган хайр’, ‘Алтан түлхүүр’, ‘Мартагдсан аялгуу’, ‘Буцах хаяг’, ‘Үгүйлэгдсэн хайр’, ‘Галуу эргэн ирлээ’, ‘Сэтгэлийн нүд’, ‘Анхны хайр’ зэрэг жүжиг, ‘Үлгэр дууссан хойно’, ‘Хадагтай ембүү’ зэрэг хэд хэдэн киноны хөгжим, ‘Өүлэн эх’ дууриа зохиожээ. Үүнээс гадна ‘Симфони найрал хөгжмийн хувилбар аяз’, ‘Хийл найрал хөгжмийн концерт’, ‘Хоёр шанзны хоршил’, ‘Эрдүү хийлийн гоцлол’ гээд дан хөгжмийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвисан манай нэртэй хөгжмийн зохиолчдын нэг юм