У нас вы можете посмотреть бесплатно ТӨВӨД АЙЛД ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Төвөд орноор, Кайлаш уулын горооны аялал хийж явахдаа Төвөдийн Шигацэ хотын ойролцоо жижиг тосгонд байдаг төвөд айлаар зочилж, ахуй амьдрал, аж төрөх ёсны зах зухтай танилцсан бичлэгээ ямар нэгэн шүүлтүүргүй, нэмэлт тайлбаргүйгээр шууд орууллаа. Уг айл нь уламжлалт Төвөдийн гэр бүлийн хэв маягийг хадгалсан бөгөөд нэгэн сонирхолтой онцлог нь гэрийн эзэгтэй нь гурван нөхөртэй байв. Энэ нь Төвөдийн зарим алслагдсан бүс нутагт одоог хүртэл хадгалагдан үлдсэн “полиандр” буюу нэг эмэгтэй олон нөхөртэй байх гэр бүлийн хэлбэрийн жишээ юм. Ихэвчлэн ах дүүс (ах, дүү гурван эрэгтэй) нэг эмэгтэйтэй гэр бүл болдог бөгөөд энэ нь удам угсаагаа нэгтгэх, газар хөрөнгө, мал сүргээ задралгүйгээр хадгалах уламжлалтай холбоотой ажээ. Айлын өдөр тутмын амьдрал нь энгийн атлаа гүн ухаан, тэсвэр тэвчээр агуулсан байлаа — эмэгтэй нь гал тогоо, зан үйл, хүүхдүүдийн хүмүүжлийг хариуцаж, эрчүүд нь нүүдэл, мал аж ахуй, тариалангийн ажил хийдэг. Ийм төрлийн гэр бүл нь олон талаараа харилцан ойлголцол, тэнцвэрт харилцаанд тулгуурладаг бөгөөд сэтгэл зүйн хувьд хүчтэй холбоог шаарддаг гэж нутгийнхан ярьж байв. Энэ айлын жижиг гэрт олон үеэрээ хамт амьдарч, Буддын шажны зан үйл, ертөнцийг үзэх үзэл нь тэдний амьдралын салшгүй хэсэг болсоор ирсэн нь гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.