У нас вы можете посмотреть бесплатно М.Төмөрбаатар, Ё.Төмөрбаатар нарынд зочилсон Танайд хоноё нэвтрүүлэг 2025 11 16 или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Шаазгай чонос овогт Монголбуугийн ТӨМӨРБААТАР 1944 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн нутаг хаяагийн дэрсний “Нүхэн хонд” гэдэг газар төрсөн. Бага наснаас эцэг, эхийн гар дээр хүмүүжин: • 1952-1956 онд Өвөрхангай аймгийн 1 дүгээр арван жилийн бага сургуульд суралцаж, • 1956-1962 онд Налайх дүүргийн 9 дүгээр дунд сургуулийг дүүргэн • Монголын Хөдөлмөрч Залуучуудын Эвлэлийн илгээлтээр тухайн үеийн ЗХУ-ын харьяа Украйн улсын Одесса хотын “Цахилгаан холбооны дээд сургууль”-д элсэн суралцаж “Цахилгаан холбооны инженер” мэргэжил эзэмшсэн. Ажлын гараагаа төрлөх нутаг Өвөрхангай амгаас эхлэн: • 1967-1969 онд Өвөрхангай аймгийн Холбооны газрын анхны инженер • 1969-1974 онд Баянхонгор аймгийн Холбооны газрын анхны инженер • 1974-2007 оныг хүртэл Холбооны яам, Цахилгаан холбоо компанид инженерээр ажиллан гавъяаны амралтандаа гарсан. Монголбуугийн Төмөрбаатарын Холбооны салбарт 40 жил ажилласан хөдөлмөр бүтээлийг Төр засаг өндрөөр үнэлэн : • Ардын Хувьсгалын 60,70,80,90,100 жилийн ойн медаль • Онц хүндэт холбоочин • ЗХУ – БНМАУ-ын Хүндэт донор • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон • Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнасан. Мааньч овогт Ёндонсамуугийн ТӨМӨРБААТАР Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Шавар түрүүний гол “Давааны ам” гэдэг газар Ёндонсамбуугийн 3 дугаар охин болон төрсөн. Бага наснаас эцэг, эхийн гар дээр хүмүүжин: • 1958-1962 онд Зүүнбаян-Улаан сумын бага сургуульд элсэн суралцаж • 1962-1968 онд Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн сургуулийг дүүргэсэн. Ажлын гараагаа мөн төрлөх нутаг Өвөрхангай аймагтаа эхлүүлэн: • 1968 оноос аймгийн Цаг уурын газарт ажиглагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд • 1970-1974 онд Баянхонгор аймгийн Лениний зам сонины газарт ажиллан 1974 онд Улаанбаатар хотруу шилжсэнээр: • 1974-1995 оныг хүртэл Цахилгаан шуудан холбооны газрын Цахилгаан мэдээний албанд операторчинаар ажиллаж гавъяаны амралтандаа гарсан. Түүний Холооны албарт 30 жил ажилласан хөдөлмөр бүтээлийг Төр засаг өндрөөр үнэлэн: • Ардын Хувьсгалын 60,70,80,90,100 жилийн ойн медаль • 6, 7 дугаар “Таван жилийн гавшгайч” • Онц хүндэт холбоочин • Алдарт эхийн 2 дугаар одон болон • Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнасан юм. Монголбуугийн ТӨМӨРБААТАР, Ёндонсамбуугийн ТӨМӨРБААТАР нар нь 1965 онд өсөж төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа анх танилцан, гэр бүл болон, НЭГЭН ЖАРНЫГ ХАМТДАА ТУУЛЖЭЭ. Хүндэт буурлуудын маань хүүхдүүд болох ууган хүү Ганбаатар, удаах хүү Уранбаатар, бага хүү Түвшинбаатар нарын гэр бүл, үр хүүхэд, ач гуч улам бүр өнөр өтгөн болж, төр түмэндээ түшигтэй, түмэн олонтойгоо нийцтэй сайхан айлууд болжээ. Зан сайтай айлд хүн бүхэн чуулж , замаг сайтай нууранд загас бүхэн чуулдагийн үлгэрээр Төмөрбаатарынх хэмээх ийм нэгэн айл өрх татсан цагаас өнөөг хүртэл хол ойрын айлчин гийчин зочилсон, ахан дүүс цугласан айл болсон билээ. Эрдмийн их далайд хөл тавихаар ирж суусан төрөл садны оюутан дүү нарын тоо гэхэд л хэдийнээ 100 гаруй болсон нь Төмөрбаатарынх хэмээх айлын ахан дүүс, амраг садандаа зориулсан том буян заяа билээ. Эрхэм буурлууддаа эрүүл энх, саруул сайхныг ерөөн "ТАНАЙД ХОНОЁ" нэвтрүүлэгээр бэлэг барин хүндэтгэж байгааг хүлээн авна уу.