У нас вы можете посмотреть бесплатно 2021-12-19 АНДЫН ХОВС Нийтийн сүнс сэтгэл засал или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
ТӨРИЙН НАЙМАН ЦАХА АЯЛГУУНЫ АНДЫН АЯЛГУУН ЭЗЭН ЭЖИЙН АЙЛТГАЛААС ...... Миний алтан ургын Миний алтан ясны үрс Үеийн үедээ, цагийн цагтаа Андын тангаргаа эвдээгүй Андын их үйлсээ умартаагүй л явна Сайн сайхан сэтгэлээ Өвөртлөн байгаа андууд Нэгэн өргөөнд тухлах Ноён хатнаас нь илүүтэй Алд биесээ ойлгоцгоож байвал Андынх нь аялгуу тэнд л оршино доо Андын их тангараг тавих Нэгэн шүлгийг хэлж өгье дөө “Хөх тэнгэр биднийг ниргэсэн ч Хүмүүн алтан заяа минь эвдрэлцэн салсан ч Найман их зүгтээ салан одсон ч Нарт ертөнцдөө бид андууд хэвээр Үргээд нэгнээ хаялаа ч Үхэл биднийг салгалаа ч Андууд хэвээрээ гээд бид Алтан хэлхээт амиараа Хөх тэнгэрийнхээ дор Алтан өвгөдийнхөө дор Гурван сайхан үеэрээ Гунан хүчит уналгуудаараа Дэнс шалгуураа тавьж Алтан хараацай шиг Ангирхан үнэн амиараа Андхай юугаа тавья даа Халуун зүрх минь булгилан цохилох цагт Хүсэл сэтгэл минь гэгэлзэн байх цагт ч Хөх тэнгэртээ бид андын тангаргатай гэдгээ үл мартаж Хөрстөд бид хөө хуягаа солилцон байж Хүмүүн дээд тавилангаа үл умартаж Андын хэмээх ёсыг бид Ариун дээдэд нь сахиулж Таван удамдаа сануулан, сануулан захиж үлдээе дээ Үхэл биднийг салгасан ч ясаараа нэгдэж Үймж бүгд самуурсан ч ухаанаараа цугларч Алтан амиа алдаад Хөх тэнгэртээ гарсан ч Андууд хэвээрээ хамтдаа байя Мэхийн байж андаа хүндэлье Мөргөн байж андаа дээдэлье Жаягт ёсыг сахиулан байж анддаа андхайлъя” хэмээж Таван анд бие биедээ андхайгаа тавьж Эл нартад нэгэн үйл ийн хийсэн юм. ..... Урсан, урсан өнгөрөх цагийн цагтаа Буман олон үрс нь Эв эеийнхээ тэнгэр дор Эвлэлдэн нэгдсэний дүнд Анд болсон нь арвин их билээ Ариухан энэ махан биесээрээ Амин эл сүнсэн биесээрээ Түмэн жилийн түүхээрээ Андын арвин их суу ухаант Андхай тангаргуудыг тавина даа Үнэнч нөхдийн андхайг ирээдүй цагт нь Үйл хэргээр нь тавихаас гадна Андын тангараг тавихад Анд хоорондоо сэтгэл зүрхээрээ эвлэлдэн Арвин их хөлгөөрөө хөлөглөсний дараа Алагхан нартад буман олон үрсдээ Амь юугаараа дэнсээ тавиад Андын тангаргаа хөх тэнгэртээ мэдүүлнэ дээ ....... Бие биетэйгээ хөөрөлдлөө гээд Бие биетэйгээ энэ дэлхийнхээ Хов живийг яриад суугаад байвал Тэд андууд болж чадах уу Нэг нэгийгээ нөхөөд Нэг нэгийнхээ үйлийг Дэмнэн байж л, даган байж л Буруу зөрүүг нь засан байж л Буман үйлийг нь дэлгэрүүлэн байж л Андууд андын тангаргаа дээдэлдэг билээ ..... Халуун амиараа дэнчин тавиад Хүсэл бүхнээрээ эвлэлдэн нэгдээд Хүн зоноо сэрээж чадах андууд Хөрст алтан дэлхийд хэд нь билээ дээ Эв эеийн тэнгэрээс зарлигтай Энэхэн эл ертөнцдөө түүхтэй байж Андын тангаргаа тавилцаж Андын тэнгэрийн Андын аялгууны Шалгуурыг давна даа, үрс минь ..... Үнэ 20,000 төгрөг. Холбоо барих утас 96595937, 99991355