У нас вы можете посмотреть бесплатно “Монгол хэл шинжлэл 80” баримтат кино или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
“Монгол хэл шинжлэл 80” баримтат кино Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн тэгш ойн хүрээнд бүтээсэн кино. Үндэсний хэмжээнд монгол хэл, бичгийн дээд боловсролтой багш, судлаач мэргэжилтнийг бэлтгэх, монгол хэл бичиг, хэл шинжлэлийн сургалт, судалгааг тогтолцоотойгоор хөгжүүлэх, олон улсын монгол судлаачдыг бэлтгэх, дэлхийн монгол судлалын төвүүдийн монгол судлалын сургалт, судалгааг бэхжүүлэх үйлсэд манай тэнхимийн үе үеийн төгсөгчид манлайлан оролцож ирснийг төрөлх тэнхимийн хамт олон бид бахархан тэмдэглэв. МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн түүхийг хамтдаа бүтээж, монгол хэл, монгол бичиг соёлоо судлан шинжлэх, заан сургах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйлсэд эрдэм ухаан, билиг оюунаа зориулж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, мандал бадралын хөтөч манлайлагч нь байж ирсэн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгч, оюутан, ажил олгогч, хамтран ажиллагч байгууллагын хамт олон Та бүхэндээ Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн тэгш ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!