У нас вы можете посмотреть бесплатно Зулын ерөөл или скачать в максимальном доступном качестве, видео которое было загружено на ютуб. Для загрузки выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием видео, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса ClipSaver.ru
Зулын ерөөл Ум А Хум. Гурван удаа уншина. Ум базар алогэ брадиза суха. Зулын цөгц нь гурван мянган ертөнцийн орон лугаа адил болтугай. Зулын гол нь уулсын хаан Сүмбэр уул адил болтугай. Зулын тос нь гадаад их далай адил болтугай. Зулын гэрэл нь гурван мянган ертөнцийн орон бүхнийг дүүрч, сансрын үзүүрээс тамын орон хүртэл харанхуй бүхнийг тасралтгүй гийгүүлэх болтугай. Уудам ертөнц лүгээ сацуу их цөгцөнд Уулсын хаан Сүмбэр мэт гол хатгаад Гадаад их далай мэт тос эрчилэн цутгаснаар Гайхамшигт гэрэл гурван мянган ертөнц дүүрэх болтугай. Сансрын үзүүрээс тэсэшгүй там хүртэл Самуун харанхуй бүхнийг гэрэлтүүлэх болтугай. Арван зүгийн ялгуусан бурхад, бодисадва Асар тоолшгүй зул өргөснийг болгоох болтугай. Оюуны мунхаг харанхуйг арилгах тод ухаан Онол буруу үзлийг таслах хурц ухаан Эргэлзэх сэжгийг арилгах дэлгэр ухаан Эрдэм ном сурах билиг ухаан арвидах болтугай. Үзэгдэл гийгүүлэгч зул өргөсөн буянаар Үргэлжид эцэг, эхийн ачийг хариулах болтугай. Орчлон гурван ертөнцийн хамаг амьтан бүхний Олон түйтгэр, нисваанис арилах болтугай. Өглөгийн эдлэл сэлт гор түйтгэр амарлиж Өөр бусдын эд эдлэсэн өр арилах болтугай. Амь тасалсан, эд булаасан, эрхэнд хураасан Аливаа төлөөс үлдэгдэлгүй арилах болтугай. Энэ ба өнгөрсөн, одоо, ирээдүй цагт Энгүй их буян юу хураасан бүхнээ Эх болсон хамаг амьтан бүгд Эгнэгт бурхны хутгийн шалтгаанд зориулсугай.